2011-01-27

Гарчигтай...

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2011-01-18

Хүссэн юм хүзүүгээр...

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2010-10-28

Навч ба зүлэгнүүд

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

            Хавар цаг өнгөрч зуны дэлгэр сайхан цаг ирэхэд талд ургасан ганц улиас түмэн навчаа дэлгэн  ногоорч хөх цэнхэр тэнгэр, алтан нар, хөврөн нүүх үүлс, алсаас цэнхэртэх уулс болон цэцэг алагласан талтайгаа нийлээд хосгүй өнгө үзэмжийн нэгээхэн хэсэг болон найгана.

            Саваагүй зангаа хаяаагүй шинэхэн навч улиасны сүүдэрт намиран ургах хэсэг өвсрүү хандан "би ямар азтай юм бэ? Миний сайхан ногоон өнгө энэ модыг чимээд газар сайгүй харагдаж байгаа даа. Тэгээд ч би та нар шиг газар ургаагүй харин энэ сайхан модонд ургасан. Алс холын тэртээг би харж чадна харин та нар чаддаггүй. Хар...

2010-10-27

Аргалд явжээ..

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...

Саяхандуу ээжийгээ аргалд явжийнэ гэж зүүдлээд. Би ч нээх их зүүдэлдгүй хүн дээ. Эсүүл зүүдэлсэн зүүдээ санадаггүй юм болов уу. Харин тэр зүүдийг сайн санаж байсийм даа. Би айлын ууган хүү болж мэндэлсийн. Бас ч гүү 4 дүүг гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүү. Ах байх жаргал зовлонг амссандаа би дэндүү жаргалтай байдгийн. Гэхдээ заримдаа би хэр хүү байсийм болоо гэж бодогдох боллоо.
Бага нас маань шилжилтийг үеийг туулсийн. Миний үүрэг бол өглөө босоод өдөр болгоныхоо картны талхыг өдөр болохоос өмнө олж авах. Аймаар шахцалдаан дунд арай гэж олж авдаг байж бил...

2010-10-25

Миний хэлдэг бас хийдэг зүйлс....

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Түүх ....
Нэгэн халуун дулаахан оронд  ядуухан гэр бүл 2 хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэд амьдрахын эрхээр хотын захад мод цаас, шил оруулан 2 давхар ноорхой байшин барьж. Аав нь хог түүж гэр бүлээ тэжээн, эхнэр нь хоол унд хийж хөвгүүдээ харан гэртээ өнжинө. Нэг удаа нөхөр нь гэртээ эртхээн иртэл эхнэр нь гадаа хоол хийж байх юм гэнэ. Харин хөвгүүд 2 давхартаа унтаж байжээ. Гэнэт хэн нэгэн хүүе цаана чинь гал гэхийг сонсжээ. Яаран хартал өөрийнх нь гэр шатаж байжээ. Хамгийн түрүүнд хөвгүүд нь гэрт унтаж байгаа нь санагдаад гүйн ороод хөвгүүдээ нэг нэг гартаа тэвэрээд буцаад гарах гэтэл дээвэ...

2010-10-25

Ахын захиас...

бичсэн: Бахархал төрөл: Бахархал төрөхүй

Энэ тэнд тэнэж яваад таалагдсан болохоор чирээд ирсэн юм...

Энэ хавар нэгэн найзаас маань энэ исээний линк ирж билээ, ноён нуруу, айлын багана гэгддэг эрчүүдийн тухай, арчаатай эр хүн байх тухай учир та ч гэсэн уншаагүй байж мэднэ гээд сэргээн тавьлаа:

Эдүгээ Ард түмний дунд, бас төрийн үзэл номлолд ЭР ХYН -ийг зөвхөн “буу агссан цэрэг”, “нохойд барьдаг мод” гэж ойлгох явдал элбэг таарна. Энэ бол хүйтэн дайны үетэйгээ хамт тэртээ ард хоцорсон, хоцрогдсон ойлголт. Монголд “ЭР ХYН” судлалыг хөгжүүлэх шаардлагатай байна. Эр хүйстэй төрөх, ЭР ХYН болохын хооронд их зай бий. Эцэг болох амарха...


2010-08-11

Таалагдсан шүлэг

бичсэн: Бахархал төрөл: Хүсэж байгаа нь...
Намуун салхи талыг туулахдаа
Би явж байна гэж хашгирдаггүй
Навчис мөчирөө орхин хаа ч юм нисэхдээ
Би явж байна гэж орилдоггүй
Хээрийн бор өвс орчлонгоос тасрахдаа
Би явж байна гэж чаралдаггүй
Хэнд ч юу хэлэх хэрэггүйг
Би тэднээс олж мэдсэн

Бороонд нуугдаж уйлсан ч чулуу
Би гуниглаж байна гэж хэлдэггүй
Болор сар мянган оныг үдэвч
Би ганцаардаж байна гэж шивнэдэггүй
Бодол сэтгэлд минь гуниг ганцаардал
Мянгантай ирж мянгантай буцсаар
Богинохон амьдрал минь өнөөдөр дуусах байлаа ч
Би яг тэдэн шиг анир чимээгүй одох болно


Дурлалын хотод жирийн л нэг гараар хөшөө босгож
Дуусашгүй мөнхийн сэтгэл гэж байдгийг нотлох ю...

2010-08-02

үндэс...

бичсэн: Бахархал төрөл: Бахархал төрөхүй
Өглөө сэрэхдээ юу хийхээ зөнгөөрөө мэдэрдэг байсансан. Дүү нараа хамгийн түрүүнд сэрээж нүүр гарыг нь угаалгаж, ээжийн бэлдсэн хоолыг бүгдэд нь идүүлэх.  дараа нь хүн болгоны хийх  ажилыг нь хувиарлаж өгөөд хэр хийснийг нь шалгах. Тэгээд  бүгдийг нь авч гаран тоглуулах. гэхдээ бүгдийг нь харж хандаж байх ёстой. Ах хүний үүргээ гэж.
Би дүү байхийг хэзээ ч үзээгүй бас Өөрийгөө хэр ах байсныгаа ч мэдэхгүү.  Мэдэж байгаа зүйл маань гэвэл Би сайн ах байхийг л хичээх... Өөрийн дураар хүссэнээрээ байж хэнийг ч харахгүйгээр тоглож би үзээгүй ээ... гэхдээ энэ бүхэндээ би гутардагүй. Яагаад гэвэл бусадт...

2010-08-02

эхэлсэн нь...

бичсэн: Бахархал төрөл:
Хязгааргүй уудам орон зайн нэгэн хэсэгт орших цэнхэр гаригт би мэндэлсийн... Би төрсөн газар, төрлөх үндэстэн, гарал үүслээсээ ичиж үзээгүй нэгэн... Бахархах зүйл цөөхөн ч би хүн гэдгээрээ онгирдог. Бусадтай ярьж чадах хэл яриатайдаа баярладаг. таны хэлэхийг сонсож чадаж байгаадаа талархдаг.
Харин одоо та бүхэнтэй танилцан анд болж нөхөрлөн, та бүхнээс суралцах гэж, дотор маань асахийг хүсэж байгаа оч бүхнээ хуваалцах гэж энэ газар ирлээ. Хүлээн авна уу...

...